Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын ААН-үүдийн төслүүдэд нарийвчилсэн үнэлгээ хийж байна
ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/320 дугаар тушаалаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн (мах, махан бүтээгдэхүүн болон ноос, ноолууран бүтээгдэхүүнээс бусад) үйлдвэрлэн экспортод гаргаж буй Улаанбаатар хотын бичил бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан.
Хөдөө аж ахуйн гаралтай, үнэ цэнд хүрэхгүй байгаа түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаж эхэлсэн бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 2026 оны есдүгээр сарын 02-ноос 10 дугаар сарын 01-ний хооронд 30 хоногийн хугацаанд цахим хэлбэрээр https://sme.gov.mn/login-аар хүлээн авсан.
Бичиг баримт бүрдлийн эхний шатанд тэнцсэн аж ахуй нэгжүүдэд өнөөдрөөс эхлэн (2026.10.08) нарийвчилсан шатны үнэлгээ хийж эхэллээ. Нарийвчилсан үнэлгээний шатанд төслийн бодит байдлыг онооны системээр үнэлэн дараагийн шатанд шилжүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.