Шатаж буй барилгад байсан гурван хүнийг эсэн мэнд гаргаж, галын тархацыг бүрэн унтраалаа

Шатаж буй барилгад байсан гурван хүнийг эсэн мэнд гаргаж, галын тархацыг бүрэн унтраалаа
 
Нийслэлийн СБД-ийн I хороо Олимпын гүүрний зүүн талд шинээр баригдаж байгаа барилгад (2026.10.09) 23:48 цагт гарсан гал түймрийг 00:10 цагт цурамд оруулж, 10-ны өдрийн 04:41 цагт бүрэн унтраалаа.
 
Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63, 30, 34 дүгээр ангийн 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.
 
Алба хаагчид тухайн барилгад байсан гурван ажилтанг эсэн мэнд гаргаж, дээврийн хэсэгт гал түймэр гарч байсныг шуурхай ажиллаж, унтраах ажиллагааг зохион байгуулав.
 
Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд хамтран тогтооно хэмээн онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.