Өнөөдөр Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар дэлхийн аваргад зодоглоно
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд эрэгтэй, эмэгтэй тус бүр сүүлийн нэг, нэг жингийн барилдаан үлдлээ.

ДАШТ-ий хуваарь ёсоор сүүлийн өдөр буюу өнөөдөр (10 сарын 10) хүнд жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас гурван бөх зодоглоно.
Эрэгтэйчүүдийн +100кг жинд:
В хэсэгт Азийн наадмын мөнгө, хүрэл медальт Б.Гончигсүрэн эхний тойрогт Словакийн Физел Мариустай хүч үзнэ. Хоёр бөхийн хувьд өмнө нь 2025 онд Чиндаогийн гран при тэмцээний финалд тулж Б.Гончигсүрэн давж байлаа. Хэн давсан нь 32-т Европын аварга Нидерландын Спижкерстэй барилдах оноолттой байна.

Харин С хэсэгт Тел Авив, Парис, Абу Дабыгийн их дуулгуудын аварга О.Цэцэнцэнгэл хүч үзэх ба эхний тойрогт олимпын мөнгө, дэлхийн аваргын иж бүрэн медальт Гүржийн Гурам Тушишвилитэй хүч үзэх оноолттой байна. Хоёр бөхийн хувьд 2025 оны Токиогийн их дуулга тэмцээн дээр учраа таарч байсан ба О.Цэцэнцэнгэл давж байсныг жүдо бөх сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ.

Эмэгтэйчүүдийн +78кг жинд:
Улаанбаатар, Душанбегийн их дуулгуудын хүрэл медальт Д.Номинзул эхний тойрогт гоц мөргөж улмаар өсвөр, залуучуудын дэлхийн аваргын медальт Узбекистаны Умида Нигматоватай барилдах оноолттой байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.