Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулна

Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулна

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудал, үйлчилгээний чанар, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ.

 Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг 17 аж ахуйн нэгж ажиллаж байна. 2015 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 73 байршилд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зохицуулалт хийгджээ.

6ac8ad5a22dfb32b15f75817

Эдгээр аж ахуйн нэгж нийт 93 зориулалтын чирэгч автомашинтай, 3,805 автомашины багтаамж бүхий зогсоол ажиллуулж байгаа бөгөөд зогсоолуудын дүүргэлт дунджаар 70-80 хувьтай байна. Ачаалал нь нийслэлийн төвийн дүүргүүд, тухайлбал Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүрэгт харьцангуй өндөр байдаг ажээ. Энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 74,430 тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бөгөөд үүнээс ойролцоогоор 58 мянга нь замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ.  Харин 16,198 тээврийн хэрэгсэл нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, гэмт хэргийн шалтгаантай болон шалгалтын ажиллагаатай холбоотойгоор зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгсэл байжээ.

6ac8ae0122dfb32b15f75818

Уулзалтын үеэр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаанд иргэдээс ирүүлж буй гомдол, саналын талаар хөндлөө. Тухайлбал жолооч тээврийн хэрэгслээ хөдөлгөх боломжтой, тухайн байршилд ирсэн байхад шилжүүлэх, ачилт гүйцэтгэж буй ажилтнуудын харилцаа, хандлага, ёс зүйтэй холбоотой асуудал иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулж байна. Иймд үйлчилгээний ажилтнуудын харилцаа, хандлагыг сайжруулах, үүссэн маргааныг зохистой шийдвэрлэх, иргэн төвтэй үйлчилгээг төлөвшүүлэх зорилгоор нийт 150 орчим ажилтан, алба хаагчийг хамруулсан сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Харилцаа, хандлага ба ёс зүй”, “Маргаанаас хамтын шийдэл рүү”, “Хэрэглэгч төвтэй үйлчилгээ” сэдвийн хүрээнд мэргэжлийн харилцаа, ёс зүй, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах асуудлыг хөндөв. 

6ac8ae2e22dfb32b15f75819

6ac8ae3c22dfb32b15f7581a

Уулзалтын төгсгөлд Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулах, иргэдийн эрх ашгийг хамгаалах, үйлчилгээний ажилтнуудын харилцаа, ёс зүйг сайжруулахад анхаарч ажиллахыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд чиглэл болголоо.

6ac8aea822dfb32b15f7581b

6ac8aebc22dfb32b15f7581c

6ac8aed122dfb32b15f7581d

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.