АНУ Сирид үлдсэн цэргүүдээ эргүүлэн татахаар болов

 

АНУ болон түүний холбоотнууд Сири дэх Исламын улс зэвсэгт бүлгийнхний эсрэг дайтаж ялалт байгуулснаа зарласан. .

Тэгвэл Пентагоноос АНУ-ын Засгийн газар үлдсэн 2,000 цэргээ ч мөн эргүүлэн татаж Сири улсыг орхих болсноо мэдэгджээ. .

Гэсэн ч Исламын улс бүлгийн зэвсэгт этгээдүүд бүрэн арилаагүй, 14,000 гишүүн нь Ирак болон Сирийн нутагт ард иргэдийн дунд нууцаар амьдарч байгаа гэж АНУ мэдээлжээ.

. Вашингтоны зүгээс АНУ исламын хэт даврагсдын эсрэг холбоотнуудын хамт тэмцэхэд хэзээд бэлэн гэдгийг илэрхийлжээ.

Энэ бол төлөвлөгөөний дагуу хийж буй үйлдэл гэдгийг Пентагон мэдэгдсэн ч дараагийн алхмын талаар мэдээлэл өгөөгүй байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.