Дорнод, Сүхбаатар аймгийн адуунд хачигт халдвар илэрчээ
Дорнод аймгийн Булган, Хэрлэн, Баянтүмэн сум, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумын адуунд цусны хачигт халдвар илэрч, олон тооны адуу зүй бусаар хорогджээ.
Иймд Дорноговь аймгийн зүгээс Сүхбаатар, Дорнод аймгуудаас адууны шилжилт хөдөлгөөн хийхгүй байж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Хачигаар нэг адуу өвчилчихөөр бусдадаа халдвар тараадаг аж. Өвчин гарсныг мэдвэл адуугаа заавал толгой дараалан эмчлүүлэх хэрэгтэй бөгөөд өвчилсөн адууны мах, сүүг боловсруулаад хэрэглэхэд ямар нэгэн нөлөө байхгүй хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.