Пакистаны экс Ерөнхий сайд Наваз Шарифыг зул сарын өмнөх орой дахин баривчиллаа

 

Пакистан улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Наваз Шариф болон түүний охин Марьяам нарыг авилгын гэмт хэрэгт буруутгаж энэ оны долдугаар сард баривчлан саатуулсан. Есдүгээр сард экс Ерөнхий сайдыг охины хамт тус бүр 5,000 ам.долларын батлан даалтанд суллаад байсан юм.

Шарифын гэр бүл “Аль-Азизиа” гангийн үйлдвэрийг худалдаж авсантай холбогдуулан хөрөнгө мөнгө шамшигдуулсан гэж үзлээ. .

Экс Ерөнхий сайдыг баривчлах үед Пакистаны нийслэл Исламабад дахь шүүхийн гадаа дэмжигчид нь цуглаж жагсаал хийжээ. Жагсаалыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч цацсан байна.

. Хэдийгээр Шарифын нэр оффшор данстай шууд холбогдоогүй ч түүний гурван хүүхдийн хилийн чанадад эзэмшдэг нууц хөрөнгийн талаар Панамын бичиг баримтад дурджээ.

Аавынхаа хамт олон нийтийн газар олонтаа таардаг Шарифын охин Марьяам болон түүний нөхөр Мухаммад Сафтар нарыг ч мөн Исламабадын шүүх буруутай гэж үзсэн байна. .

 

Наваз Шариф охин Марьяамын хамт
Наваз Шариф охин Марьяамын хамт

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.