"Шинэ жилийн баярын цэнгүүн"-ий дараа дуртай автобусандаа сууж үнэгүй үйлчлүүлээрэй
Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд энэ сарын 12 дугаар сарын 31-нд “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Нийслэлийн тээврийн газраас олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг тээврийн үйлчилгээгээр хангахаар төлөвлөжээ.


“Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх аж.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.