Есөн ААН-ийн АИ-92 шатахуун шаардлага хангаагүй хэмээн торгожээ

 

Нефть импортлогч компаниудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам мэдээлэл хийлээ. 

Шалгалтын ажлын хэсэг

·         Петростар ХХК

·         Магнай трейд ХХК

·         Шунхлай трейдинг ХХК

·         Содмонгол групп ХХК

·         М-Ойл групп ХХК

·         Жаст-Ойл ХХК

·         Синчи-Ойл ХХК 

·         Монсуль ХХК 

·         Ойн бирж ХХК-иудын борлуулж байгаа АИ-92 автобензин чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд шалгалт хийжээ. 

. 

. 

Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үздэг байна.

Мөн тодорхой ААН-ийн борлуулж буй АИ-92 автобензин октан тоондоо хүрээгүй аж.  Тиймээс ШӨХТГ-аас дээрх 9 аж ахуйн нэгж тус бүрд 9 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

Түүнчлэн иргэдээс шатахуун дутуу шахаж байна гэсэн мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийсэн бөгөөд “Монсуль” ХХК-ийн хоёр түгээгүүрийн шатахуун шахалтын хэмжээ нь улсын стандартыг хангаагүй тул 5 сая төгрөгөөр торгууль ногдуулжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.