ШУУД: Хоккейн өсвөрийн ДАШТ 2019 Канад болон Швейцари
Канад улсын Ванкувер болон Викториа хотноо шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дах удаагийн тэмцээн явагдаж байна. ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзэж байгаа ба хэсгийн эхний тоглолтууд өчигдөр явагдсан билээ. Өчигдөрийн тоглолтуудын мэдээллийг энд дарж үзнэ үү.
ДАШТ-ий эхний тоглолтуудаас А хэсгийн хоёр дахь тоглолт жинхэнэ шуугиан тарьлаа. Түрүү жилийн аварга баг болох Канадын шигшээ баг Дани улсын багийг 14:0 онооны харьцаагаар бут ниргэв. Түрүү жил мөн энэхүү хоёр баг хоорондоо учраа таарахад 8:0 онооны харьцаагаар бут нитгэж байсан бол энэ удаад 6 шайбаар рекордоо давууллаа.

Урьд шөнө болсон тоглолтуудын үр дүн:
- ОХУ болон Данийн шигшээ багууд 4:0 харьцаагаар ОХУ-ын баг хожсон
- Словак болон Шведийн шигшээ багууд яг одоо 3:1 харьцаагаар Шведийн баг яг одоогоор хожиж байна.
Тэмцээний эхний өдрийн дараах байдлаар мэргэн буучдын жагсаалтын эхний 5-д Канадын 4 тамирчин нэрлэгдэж байна.

Энэ мөчид А хэсгийн Швейцари болон Канадын шигшээ багуудын тоглолт эхлэж байна.
ДАШТ-ийг шууд үзэх:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.