УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан найм дахь удаагаа хойшлох уу
Улсын Их Хурлын өчигдрийн/12.27/ нэгдсэн хуралдаанд 75 гишүүнээс 7 гишүүн хүндэтгэх шалтгаантай, хуралдаанд ирвэл зохих 68 гишүүнээс гэхэд 32 гишүүн хүрэлцэн ирж хурлын ирц бүрдээгүйн улмаас долоо дахь удаагаа хуралдаж чадалгүй тарсан юм.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэхээр тогтсон байсан ч ийнхүү хэлэлцэж чадаагүй гэсэн үг. Мөн МУ-ын Ерөнхийлөгчийн ҮАБ-ийн талаарх мэдээлэл ч хойшлогдсон юм.
Хэдийгээр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан намын бүлгийн дарга нарт ирцээ бүрдүүлэхийг даалгасан ч хуралдааны ирц бүрдээгүй юм. Харин өнөөдрийн хуралдааны ирц бүрдэх эсэх нь мөн л тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.