Мод модон материалын импортод татвар авахгүй боллоо

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхлээд байна. Уг хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан юм. Хуульд тусгаснаар

-       Импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод,

-       Тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/,

-       Стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлөх юм.

Уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөх бөгөөд гаалийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.