2019 онд Хятад 6,800 км урт төмөр зам барина

 

Хятадын Засгийн газар 2019 онд 6,800 км урт төмөр зам нэмж барихад хөрөнгө оруулна гэжээ. Энэ нь 2018 онд төлөвлөж байснаас 40 хувиар илүү байгаа юм.

. Хятадын эрх баригчид өнгөрөгч онд 4,683 км төмөр зам барьснаас 4,100 нь хурдны галт тэрэгний зам байжээ.

Мөн онд төмөр замын салбарт 732 тэрбум юань зарцуулахаар төсөвлөсөн байсан ч оны эцэс гэхэд нийт 802,9 тэрбум юанийг зарцуулжээ.  .

 

Эх сурвалж: www.reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.