“Apple” корпораци удахгүй танилцуулах “iPhone” гар утсууддаа нэр өгч амжаагүй Технологи 2018/09/02 02:13 Г.Ганчимэг "Apple" корпорацийн танилцуулах “iPhone” гар утас технологийн шинэ дэвшлийг харуулна гэсэн хүлээлт хэрэглэгчдийн дунд байсаар байдаг. Жил бүрийн есдүгээр сарын эхний хоёр долоо хоногт корпорацийн зүгээс шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг уламжлалтай. Энэ жил гурван шинэ гар утас танилцуулна гэж “Блүмберг” агентлаг мэдээллэж байна. Тус агентлагийн мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар “Apple” өмнө нь гаргасан гар утаснуудынхаа ерөнхий дизайныг хадгалж “S” гэсэн тодотгол араас нь зүүж магадгүй. Мөн ухаалаг гар утаснуудынхаа дундаж үнийг нэмж ч болох гэжээ. Албан мэдээгээр тус корпораци ойрын жилүүдэд шинэчлээгүй байсан ширээний комьпютер болон зөөврийн комьпютеруудаа дахин шинэчилнэ. Харин албан бус мэдээгээр “Apple” “iPhone Х”-ийг 5,8 инч хэмжээтэй OLED дэлгэцтэй болгон өөрчлөхөөс гадна 6,5 инч OLED дэлгэцтэй, 6,1 инч LCD дэлгэцтэй хямдавтар загваруудыг танилцуулж магадгүй гэжээ. Том дэлгэцтэй гар утаснууд нь хоёр сим карттай гэсэн байна. “Блүмберг” агентлагийн дамжуулснаар гар утаснуудад нэр өгч амжаагүй, хэрхэн нэрлэх тухай хэлэлцсээр байгаа юм. Магадгүй “iPhone Х s”, “iPhone Х s Plus” загварууд удахгүй хэрэглэгчдэд хүрэх байх. Эх сурвалж: www.qz.com Сурталчилгаа
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.