НӨАТ-ын буцаан олголт хэвийн үргэлжилнэ

Арилжааны банкууд НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувийн шимтгэл авах тухай асуудал цахим хуудаст гарч байгаа билээ.   Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын буцаан олголт хэвийн явагдах бөгөөд  оны эхний улиралдаа багтаад иргэдийн дансанд орох юм байна.

Харин зарим банк иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг барьцаалан зээл олгож байгаа тохиолдол бий. Гэвч иргэдийн санааг чилээсэн асуудал гарч байгаа учраас Сангийн сайдын тушаалаар зогсоохоор болжээ.

Мөн иргэдийг төөрөлдүүлж, НӨАТ-ын бүртгэлийн хуудсыг нь хакердах, залилах гэмт хэргүүд гарч буй учир сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.