Шантаршгүй шар хантаазтнууд ес дэх долоо хоногтоо жагсав

 

Франц улсад шар хантаазтнууд жагсаж эхэлснээс хойш есөн долоо хоног өнгөрсөн ч тэд тэмцлээ зогсоосонгүй. .

Жагсагчдыг тараахын тулд цагдаагийн офицерууд нулимс асгаруулагч хий, даралтат ус шүршжээ. Нийслэл Парис хотод 8,000 иргэн жагсаалд нэгдсэн ба 100 гаруй хүн саатуулагдсан байна.

Нийслэл хотоос гадна улсын төв ба зүүн, өмнөд нутгийн хотуудад шар хантаазтнууд ес дэх долоо хоногтоо жагссан юм. .

 

yellow vests london

 

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон улс орон даяар эв нэгдэлтэй байхыг уриалж шатахууны татварыг нэмэхгүй гэдгээ амласан ч жагсагчид өөр зүйл шаардаж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 15-ны өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт улс орон даяар нээлттэй хэлэлцүүлэг явуулахаа мэдэгджээ.

.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.