Карлос Госныг батлан даалтанд суллахаас татгалзав

 

“Ниссан” компанийн гүйцэтгэх захирал Карлос Госн өнгөрсөн 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш Токиод саатуулагдаад байгаа юм..

Госны өмгөөлөгчид түүнийг батлан даалтанд суллавал хянах төхөөрөмж зүүлгэж, гурван пасспортыг нь хураалган, харуулын хяналтад байна гэдгийг баталсан ч татгалзсан хариу сонссон байна. Тэрээр олон сар хоригдож байгаа нь хууль бус гэж өмгөөлөгчид нь үзээд байгаа юм.

. Энэ нь Японы хууль, шүүхийн байгууллагын тогтолцоог шүүмжлэхэд хүргэжээ.

Ниссан, Мицубиши, Реноль компаниудын удирдах зөвлөлд албан тушаал хашиж байсан 64 настай эрхэм цаашид хоригдсоор байх нь тодорхой боллоо. .

Карлос Госн шүүхийн тулгаж буй мөнгө угаасан гэх гурван төрлийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугүй гэсэн байр сууриа хамгаалсаар байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.