165 настай иргэн санал өгсөн байжээ

 

Ирэх гуравдугаар сарын 31-ний өдөр Турк улсад орон нутгийн сонгууль болох гэж байна. Сонгуулийн өмнөхөн сөрөг хүчний намууд өмнөх сонгуультай холбоотой баримтуудыг дэлгэжээ.

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх баригч Шударга ёс ба хөгжлийн нам ойрын жилүүдэд хүндхэн сорилтуудтай тулгарч байгаа. .

.  Тэдний дунд 165 настай иргэн байгаа нь Геннисийн амжилтад бүртгэгдсэн дэлхийн хамгийн өндөр настай хүнээс хэдэн арваар илүү насалжээ.

Одоогоор дэлхийн хүн төрөлхтнөөс хамгийн өндөр настай иргэн 116 настай. .

Мөн нэг хаяган дээр 1,000 хүн бүртгүүлсэн байсныг сөрөг хүчний намууд олон нийтэд дэлгэжээ. Хаягийг шалгахад хэн ч байхгүй, хоосон барилгын талбай байсан байна.

Түүнчлэн Чанкири дүүрэгт санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн тоо зургаан сарын дотор 95 хувиар нэмэгджээ. .

Эрх баригч Шударга ёс ба хөгжлийн намын зүгээс “энэ нь сонгуулийн өмнө сөрөг хүчний намынхны зохиосон тоо баримт, үүгээрээ эрх баригч намыг хорлож чадахгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.