Монгол бөхчүүд нэг ч уналгүй тэргүүлсэн башё
Японы мэргэжлийн сумо бөхийн 10 дахь өдрийн барилдаан ширүүн өрсөлдөөнтэй явагдаж дууслаа. Уламжлал ёсоор их аварга М.Даваажаргал дээд зиндаанд нэг ч уналгүйгээр башёг ганцаараа тэргүүлсээр. Мөн Жонокүчи зиндаанд барилдаж буй Монгол хүү Рога А.Амарсанаа мэргэжлийн сумод барилдсан анхны башёдоо мөн нэг ч уналгүйгээр амжилттай сайхан барилдаж байна.

Рога А.Амарсанаа жонокүчи зиндаанд
Тэрбээр монгол аав, тува ээжтэй бөгөөд ээжийнх нь аав куреш бөхийн аварга Валерий Араптан юм. Өдгөө хорин настай А.Амарсанаа өнгөрсөн жил Японы ахлах сургуулиудын ёкозүна болсон бөгөөд гадаадын анхны ёкозүна болон түүхэнд бичигдсэн юм.
Мэргэжлийн сумогийн 10 дахь өдрийн тойм:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.