Францын цагдаагийн газар Крис Брауныг суллав

 

Дуучин Крис Брауныг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэн Парисын цагдаа нар баривчлан саатуулаад байжээ. .

Энэ сарын эхэнд 24 настай эмэгтэйг зочид буудалд хүчирхийлсэн хэрэгт холбогдуулан Крис Браунаас гадна хоёр эрэгтэйн хамт даваа гарагт баривчлаад байсан юм. Суллагдсан даруйдаа тэрээр сошиал сүлжээнд буруу зүйл хийгээгүй хэмээн мэдэгдсэн байна.

Крис Браун Инстаграмдаа гэж бичжээ. R&B од Браунтай хамт саатуулагдсан хоёр эрэгтэй түүний бие хамгаалагч болон найз нь болохыг мэдээлэв. Тэднийг ч мөн суллаад байна.

R&B дуучин анх удаа хууль зөрчсөн хэрэгт холбогдоод байгаа биш юм. 2009 онд хуучин найз бүсгүй дуучин Рианнаг машиндаа зодож танхайрсан хэргээр таван жилийн тэнсэн харгалзах ял авч, олон нийтийн ажил хийж байсан. Мөн 2016 онд галт зэвсгээр хүн сүрдүүлсэн хэрэгт буруутгагдаж саатуулагдаж байжээ.

 

maxresdefault

 

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.