Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад оролцогчдыг эцэслэн бүртгэжээ

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс энэ сарын 18-ны өдөр сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэжээ.

Ингэхдээ,

Харин оролцогч Х.Болдмандал, Ж.Жамъянтив, Л.Цэдэвсүрэн нарыг журмын 1.5 (төрийн албан хаагч биш), Б.Нэргүйг журмын 2.1.3 (төрийн жинхэнэ албан хаагчийн тушаалд 15-аас доошгүй жил ажиллаагүй), Б.Лхагвасүрэнг журмын 2.1.3 (эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажиллаагүй, 3 жил 8 сар 20 хоног ажилласан), Х.Мөнхзулыг журмын 5.2 (зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа гишүүнтэй нэг “аймаг”-т төрсөн), Т.Сосорбарамыг журмын 2.1.2 (бүртгэх үед дөчин таван нас хүрэхэд 6 хоног дутуу байсан)-т заасан үндэслэлээр бүртгэх боломжгүй гэж үзжээ.

Ингээд шаардлага хангаж эцэслэн бүртгэсэн оролцогчдоос  энэ сарын 25-ны өдөр ярилцлага авахаар тогтжээ.

9f6354db 2736 49a0 857a 4cd1790a2b8b2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.