ШУУД: Сумо бөхийн хацү башё 13 дахь өдөр
Японы мэргэжлийн сумо бөхийн хацү башё өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр башёг ганцаараа тэргүүлж байсан (10-1) их аварга Хакухо М.Даваажаргал 9 даваа 2 унаатайгаар түүний ард эрэмбэлэгдэж байсан Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдан Их аварга унаснаар тэдний даваа, унааны харьцаа тэнцсэн юм.
Өнөөдөр Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил Маэгаширагийн 2-т эрэмбэлэгдэж буй Хоктофужитэй барилдахаар оноолт таарсан бол Хакухо их аварга Сэкивакэ Такакэйшотой барилдахаар оноолт таарчээ. Такакейшо одоогоор 9 давж 3 унасан үзүүлэлтээр башёг тэргүүлэгчдийн удаах байранд бичигдэж байна.

Мөн дөнгөж сая мэргэжлийн сүмогийн "Фүтагояма" дэвжээнд шинээр элсэн орж анхныхаа башёдоо барилдаж буй Рога Амартүвшингийн Амарсанаа жонокүчи зиндаандаа уналгүйгээр 7 даваатайгаа тэргүүллээ. Тэрбээр өнөөдөр Тэнэй хэмээх бөхтэй хүч үзэн давсанаар ийнхүү түрүүлэх болзлоо хангасан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.