Төв талбай дээр байгаа жагсагчид өлсгөлөн зарлалаа

 

МАНАН дэглэмийг эсэргүүцсэн жагсагчид Улаанбаатар хотын төв талбай дээр жагсаал тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм.

 

IMG 0908 livetv1

 

Жагсагчид МАНАН дэглэмийг эсэргүүцэж Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг огцруулахыг шаардсаар тэмцлийн хэлбэрээ хурцатгалаа. "Жагсагч" гишүүд УИХ-ын даргыг огцруулах тогтоолыг өчигдөр буюу Баасан гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан ч тогтоолоо Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлүүлээгүй нь хуультай зөрчилдөж байна гэж үзэн ирэх Мягмар гарагт хэлэлцэхээр тогтсон юм. 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр баасан гарагийн орой 21 цагаас өлсгөлөн зарлаж эхэлсэн 10 хүний дөрөв нь суурь өвчтэй байж магадгүй байна.

 

SFqh4DCltEpQsju6tjJf2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.