ДБЭТ-ын дуучин С.Бат-Эрдэнэ 5 сая төгрөгөөр шагнууллаа
Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “СЭРСЭН ТАЛ” дуу хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд энэ сарын 7-9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааны нээлт нь сарын 8-ны өдөр болсон агаад нээлтэд МУАЖ А.Долгор, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ Г.Хонгорзул, МУСТА Д. Ариунбаатар, МУСТА Б.Урангоо, МУСТА Д.Отгонжаргал тэргүүтэй уран бүтээлчид уригдан очиж, хөгжмийн зохиолч Б. Шаравын алдарт бүтээлүүдийг тайзнаа эгшиглүүлсэн юм.

Мөн нэрт хөгжмийн зохиолчийн анд нөхөд болох Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, МУГЖ, профессор, СУИС-ийн багш О.Ичинхорлоо, Монгол улсын Ардын жүжигчин А.Долгор, болоод Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг нар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Соёлын төвийн тайзаа ард олонтой чөлөөт уулзалт, ярилцлага хийсэн нь албан ёсны арга хэмжээнээс илүүтэй олны талархлыг хүлээв.
Энэхүү уралдаанд ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, ҮУИТ, НУБЧ, Хан Хэнтий чуулга, Цагдаагийн “Сүлд” чуулга, “Монгол туургатан театр”, Өвөрхангай аймгийн ХДТ, ОХУ-ын Улан-Үдэ дуурийн театр, Багануур Соёлын ордон зэрэг театр, чуулгуудын мэргэжлийн дуучид мөн СУИС, Монгол Улсын Консерватор, Сити их сургууль зэрэг урлагийн сургуулийн дуулаачийн ангийн оюутнууд болон чөлөөт уран бүтээлчид, нийт 42 дуучин оролцсон юм.

Эдгээрээс
1-р байр-С.Бат-Эрдэнэ (МУСТА) (ДБЭТ)–5.000.000төг
2-р байр–О.Хүрэлбаатар (МУСТА)(ДБЭТ)–3.000.000төг
2-р байр–Э.Отгонбат (ДБЭТ)–3.000.000төг
3-р байр–Н.Чулуунхүү (ДБЭТ)–1.000.000төг
3-р байр-П.Баярмагнай (ҮУИТ)–1.000.000төг
3-р байр–Г.Ганшагай (Сүлд чуулга)–1.000.000төг
Тусгай байр–Г.Энхнаран (ДБЭТ)–дуу бичлэгийн студид бичлэг хийлгэх эрх
Тусгай байр–Б.Гомбо-Очир (ДБЭТ)–дуу бичлэгийн студид бичлэг хийлгэх эрх
Тусгай байр–Г.Мөнхбат (ЦДБЭЧ)–дуу бичлэгийн студид бичлэг хийлгэх эрх
Тусгай байр–Э.Ганзолбоо (Ханхэнтий чуулга)–дуу бичлэгийн студид бичлэг хийлгэх эрхүүдээр тус тус шагнагдлаа.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.