ШУУД: Мэргэжлийн сумо бөхийн хацү башё сүүлийн өдөр
Японы мэргэжлийн сумо бөхийн хацү башё өнөөдөр 15 дахь өдрөө явагдаж дуусна. Өнөөдөр маш хариуцлагатай барилдаан Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргилыг хүлээж байна. Тэрээр түрүүлэхэд нэг л даваа дутуу байгаа юм. Одоогийн байдлаар Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил 12 даваа 2 унаатайгаар хацү башёг ганцаараа тэргүүлж байна. Өнөөдөр манай бөх Маэгаширагийн 9-т эрэмбэлэгдэж буй Эндотой (10:4) барилдах ба давахад хацү башёд түрүүлэх юм. Эсвэл түүний ард эрэмбэлэгдэж буй Секиваке Такакейшо (11:3) Озеки Гоейдотой барилдан унавал бас л түрүүлэх боломжтой болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.