Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо

 

Хууль зүйн Байнгын Хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

 Учир нь Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөсөн бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртөгтэй байгуулахаар төлөвлөсөн байдаг.

Харин  санхүүжилтийг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр шийдэх бөгөөд төслийг БНСУ-аас тавьсан шаардлагын дагуу 9 үе шаттайгаар боловсруулж, ТЭЗҮ-ийн хамт солонгосын талд хүргүүлсэн байна.

Ингээд байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.