Хэнтийн нөхөн сонгуульд 287.6 сая төгрөг зарцуулахаар тооцжээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гэмт хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд УИХ-д төлөөлөлгүй болсон билээ. Тэгвэл тус тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгууль явуулах тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. .

Харин . Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм. Эргэн сануулахад, өмнө нь тус тойрогт өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол гаргаж байв. Гэвч төрийн албан хаагчийн нэр дэвших эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр тогтоолыг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгосон байдаг. Улмаар УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн албан хаагч нь нөхөн сонгууль зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, нэр дэвшүүлэх ажил- лагаа эхлэхээс өмнө ажлаа өгсөн байх зохицуулалт хийжээ.

Б.Цэнд

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.