Венесуэлийн шинэ Ерөнхийлөгчийн эсрэг хориг тавилаа

 

Венесуэл улсад улс төрийн хурцадмал нөхцөл байдал үүсч сөрөг хүчний удирдагч  Хуан Гуаидо өөрийгөө түр хугацаанд төрийн эрх барих Ерөнхийлөгч хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Венесуэлийн дээд шатны шүүх сөрөг хүчний удирдагч Гуаидог улс орноо орхин гарахыг нь хориглож, гүйлгээний дансуудыг нь царцаагаад байна. .

Энэ сарын эхэнд Ерөнхийлөгч Николас Мадуро хоёр дахиа тангаргаа өргөсний дараа 21-ний өдрөөс эсэргүүцлийн жагсаал хөдлөгөөн газар авсан.

 

 

Ерөнхийлөгч асан Уго Чавезын дараа төрийн эрх барьсан Николас Мадуро улс орны эдийн засгийг шалдаа буулгаж, инфляцийн түвшин эрсэн нэмэгдсэнээр олон мянган иргэн дүрвэж байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.