Энэ онд дараах бүтээн байгуулалтыг Засгийн газар хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019-02-13/ болж, энэ онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов

2019 онд Монгол улсын Засгийн газраас дараах бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх аж.

-  Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгох

-  Энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотойгоор хяналт, шалгалт, зохион байгуулалтыг эрчимжүүлэх

-  Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх

-  Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил

-  Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх бэлтгэл ажил

Сайд нар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд дээрх ажлуудын бэлтгэл, явцын танилцуулгаа хийх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.