Шатахуун тээвэрлэж явсан машин онхолдож 4072 литр шатахуун асгарчээ

 

Энэ сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, аймгийн төвөөс 8 км газарт “Ихэр наран” компанийн шатахуун тээвэрлэж явсан иргэн А SsangYong маркын машинтайгаа замын хажуу руу унажээ.

Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас уг осол болсон газарт ажиллаж аймгийн Онцгой байдлын албан хаагчидтай хамтран гал түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй болгох ажлыг зохион байгуулжээ.

Газрын хөрсөнд түлш шатахуун нэвчих, уурших зэргээр орчны аюулгүй байдлыг алдагдуулах магадлал байгаа тул “Ихэр наран” ХХК-ийг өөрийн зардлаар түлш шатахуун асгарсан газрын хөрсийг цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулж аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.