Гацууртын ордтой холбоотой хэргийг анхан шат руу нь буцаалаа

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ноён уултай холбоотой асуудлыг 40 дэх удаагаа хэлэлцэх хурал болсон юм. Цагдаагийн хамгаалалт дор “хаалттай” болсон уг шүүх хуралд оролцохоор Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл 200 гаруй хүн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр бухимдлаа илэрхийлсээр байлаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байршдаг . Энэхүү баялгийн 66 хувийг “Сентера Гоулд Монголиа” ХХК, 34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийд гарсан. 

Нэхэмжлэгч тал буюу “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ “Сентера Гоулд Монголиа” ХХК-ийн эзэмшиж буй ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгуулахаар АМГТГ-ыг шүүхэд өгөөд байсан юм.

Харин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6-р сарын 7-ны өдрийн  128 /ШШ2018/ 361 дүгээр шийдвэрийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны  газрын Кадастрын хэлтэст холбогдох уг хэргийг хянан хэлэлцээд шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээд Сентера Гоулд Монголиа компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг Захиргааны хэрийг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах, 121.3.3 буюу анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал, 121.3.4-ийн шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон зэрэг заалтыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.