Д.Дэмбэрэл: УИХ-ын гишүүд МУЗН мэтийн олон нийтийн байгууллагын дарга болдгоо болимоор

 

УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлтэй манай сэтгүүлч ярилцлаа. 

Тэрбээр, 

-"Пропоцианал тогтолцоогоор сонгосон бол ёс зүйн хариуцлага алдсан УИХ-ын гишүүнээ намууд солиод тавьж болно" гэсэн зүйл ярьдаг. Гэхдээ

Миний хувьд "ард түмэн өөрийн төлөөлөгчөө сонгох нь зөв" гэсэн байр суурьтай байгаа.  Сонгуулийн пропоцианал тогтолцоог авч явах хэмжээнд намууд төлөвшөөгүй байна. 

Өнөөдөр хэлэлцэж байгаа дэгийн тухай хууль бол 30 орчим жил мөрдөгдсөн, муугүй хууль. Хуулийг тогтвортой мөрдөж сурах хэрэгтэй.

УИХ-ын гишүүд олон нийтийн байгууллага, МУЗН ч юм уу, спортын холбоодын дарга хийж байна. Энэ нь ирцнээс хумсалдаг шүү дээ. Энэ мэтийг болимоор байгаа юм. 

УИХ-ын дэг сахиулагч гэж олон улсад байдаг. УИХ-ын зохион байгуулагч нарт гишүүдэд шаардлага тавих хуулийн өндөр заалт байхгүй. 

Ийм зүйлүүдийг УИХ-ын гишүүд хүлээж авах нь юу бол. Өөрсдөдөө зав, сул цаг гаргах гэж хичээж байдаг хүмүүс л дээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.