Хавар эхэлснийг сануулж хашаа, байшин, гэрээ шатаасан айлууд олширчээ

Өнгөрсөн долоо хоногт дараах гал түймрийн дуудлагууд ирж, харъяа онцгой байдлын хэлтсийн ажилчид шуурхай ажиллан унтраажээ.

  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр  хороо, Арцатын 15 дугаар гудамжинд иргэн Х-ын 4 ханатай гэр,
  • Иргэн О-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр,
  • Иргэн Д-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 31 дүгээр гудамжинд Иргэн Х-ын хашаа, 
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 3 дугаар гудамжинд Иргэн О-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр,
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 28 дугаар гудамжинд суух иргэн Б-ын 12х9 метрийн хэмжээтэй байшин шатжээ.

Хаврын хуурайшилт эхэлсэн тул иргэн бүр эд хөрөнгөдөө анхаарал болгоомжтой хандаж, гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.