Саудын Арабын хунтайж Хятадад айлчилж байна

 

Саудын Араб улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман пүрэв гарагт Бээжинд газарджээ.

Бээжинд ирэхээсээ өмнө Энэтхэг, Пакистан улсуудад айлчилж олон тэрбум долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, эрчим хүчний салбарт зарцуулахаар гэрээ хэлэлцээр байгуулсан. Хятад бол Саудын Арабын хамгийн том түнш. Саудын Арабаас Хятад улс 2018 онд 46 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ.

Хунтайж Салманы аав хаан Салман Бин Абдулазиз аль Сауд Хятадын дарга Си Зиньпинтэй 2017 оны гуравдугаар сард уулзсанаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ.

 

the national flags of saudi arabia and china are displayed on a lampost in tiananmen square in beijing ahead of crown prince mohammed bin salman s visit 1550741374582 196

 

Хятадын Синьхуа мэдээллийн агентлагийн дамжуулснаар талууд олон талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Саудын Араб улс сэтгүүлч Жамал Кашоггийн хэргээс үүдэлтэй өрнөдийнхөнтэй харилцаа муутай байгаа тул Ази тивийн орнуудтай харилцаа холбоогоо сайжруулах алхам хийж байна гэжээ.

Саудын Араб улс Хятадын “Бүс ба зам” санаачилгад нэгдэх сонирхол ихтэй байгаа. Хунтайж Салманы “Алсын хараа 2030” төлөвлөгөөнд Хятад чухал үүрэгтэй гэж харж байна.

 

Mohammed bin Salman

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.