Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгч байна

 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 16-нд болсон Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, үг хэлэхдээ Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Тавантолгойн ордыг 100 жилийн хугацаатай, үнэгүй БНХАУ-ын компанид өгөх гэж байсантай холбоотой 178 хуудас бүхий баримтыг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хүлээлгэн өгсөн билээ. Үүний дагуу прокурорын байгууллагаас хавтас хэрэг нээгдэн шалгагдаж байгаа. 

Энэ дагуу .

Удаад нь Монгол улсын сайд асан М.Энхсайхан АТГ-т мэдүүлэг өгөхөөр очих ёстой. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ярьснаар энэхүү ажиллагааг Ц.Элбэгдорж удирдан, тухайн үед Монгол улсын сайд байсан М.Энхсайханаар хийлгүүлэх гэж байсныг тухайн үеийн УИХ таслан зогсоосон гэж хэлсэн юм.  

Ebe

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.