Хэйсей тооллын хамгийн сүүлийн "Хару башё"

 

Европ тооллоор 1989 оноос хойш тоологдож буй Хэйсей эзэн хааны тоолол энэ оны 5 сараас солигдож арлын Японд Шинэ эзэн хаан - Шинэ тоолол эхлэх гэж байна.  Японы он тоолол нь Японы эзэн хаан солигдох бүрийд дагаж өөрчлөгдөж байдаг гэсэн үг юм. 
1989.1.1 өдрөөс эхэлж 30 дахь жил дээрээ солигдох гэж байгаа юм байна.
Японы дараагийн хаан бол одоогийн хунтайж юм. Бас нэг сонирхолтой зүйл нь өмнөх хаан нь амьд ахуйдаа хаан ширээгээ шилжүүлж байсан түүх байхгүй юм байна. Тэгвэл хэдхэн хоногийн дараа эхлэх Японы мэргэжлийн сумогийн Хару башё нь Хэйсей тооллын хамгийн сүүлийн хару башё гэдгээрээ онцлогтой болж байна. 

Монголын хүчирхэг хөвгүүддээ амжилтын дээдийг хүсэн ерөөж байна. www.livetv.mn/sport суваг уламжлал ёсоор хару башёг 15 хоногийн турш шууд дамжуулан үзүүлэхээс гадна өмнөх өдрийн тоймыг шинэ мэдээллийн хамт өглөө бүр танд мэдээлж байх болно. 

Хэйсей он тооллын хамгийн хүчирхэг их аварга Асашорюү Д.Дагвадорж аваргын шилдэг барилдаануудын түүвэр бичлэг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.