Нийслэлийн Засаг даргыг тодруулах хурлаас АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авав

 

НИТХ-ын ээлжит сонгууль Өнгөрсөн 1-р сарын 16-ны өдөр болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг тодруулсан. Уг хуралдаанаар заалнаас өөрийгөө нэр дэвшүүлсэн НИТХ-ын тэргүүлэгч гишүүн С.Мөнхчулуун хотын даргаар сонгогдсон билээ. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд түүнийг хотын даргаар батламжлаагүй учир өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-ны хуралдаанаар Хотын даргыг дахин сонгох гэж байна.

Харин АН-ын бүлэг чухам ямар шалтгаанаар хуралдаанаас завсарлага авснаа тодорхой тайлбарлаагүй.

Ямартай ч завсарлагын хугацаа дуусмагц хэлэлцэх асуудалдаа орно гэсэн хүлээлт НИТХ-ын төлөөлөгчид болон иргэдийн дунд байна.

Учир нь өмнөх засаг дарга С.Батболд өнгөрсөн оны 12-р сарын 10-ны өдөр үүрэгт ажлаа өгснөөс хойш Улаанбаатар хот үүрэг гүйцэтгэгчтэйгээр хоёр сар гаруйн хугацааг үдэж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.