Нийслэлд 232 өрх мал аж ахуй эрхэлж байна

 

Өнгөрсөн онд Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан мал бүхий иргэдийг хориглосон бүсээс бүрэн гаргаж дууссан. Энэ онд НИТХ-ын 21/06 дугаар тогтоолоор .

Дээр дурдсан газруудад нийт 232 өрхийн 5298 мал, 34 өрхийн 1029 гахай байна гэсэн судалгаа гарсан. Эдгээр айл өрхүүдэд өнгөрсөн онд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн БЗД-ийн 20-р хороо Арцатын ам, СХД-ийн 21-р хороо Ногоон толгой, Нарийны хэсгүүдэд хийгдсэн ажлууд болох Худаг, Цахилгаан, Автозамын орц гарц, Нийтийн тээвэр, Сүүний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах зэрэг ажлуудаа танилцуулан цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэж иргэдийн санал бодлыг сонслоо.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хороодод ажиллаж дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, хорооны Засаг дарга, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн газрын албаны албан хаагчид шаардлагатай мэдээ мэдээллийг өгч иргэдийн асуусан асуултад хариулж ажиллав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.