И-баримт иргэдийн мөнгийг хулгайлсан уу?
Иргэдийн и-баримтын урамшууллаас мөнгө нь хасагдаж, зарим нь бүр 0 төгрөг болсон асуудал өчигдөр орой буюу гуравдугаар сарын 04-нд гарсан. Өнөө өглөөний байдлаар ч энэ байдал засагдаагүй байгаа тул иргэд цахим хуудаст ихээхэн шуугиан тарьж, “и-баримт мөнгө хулгайллаа” гэх хардлага үүсгээд байна.
Тухайлбал, иргэн Г.У 2019 он гарсаар и-баримтын урамшуулал нь 13000 төгрөг болсон байсан ч өчигдрийн дотор 10000 төгрөг нь алга болж, 1300 төгрөгтэй үлджээ. Энэ мэтээр зарим иргэнийх бүр 0 төгрөг ч болжээ.
Харин энэ асуудал дээр Татварын Ерөнхий Газрын хэвлэлийн төлөөлөгч “E-barimt системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23:00 цагаас 23:50 хүртэл сүлжээ салгаад эргэн хэвийн горимд шилжүүлсэн. Иргэдийн бүртгэл серверт хадгалагдаж явдаг тул мэдээлэл устах боломжгүй болно. Цаашид хөгжүүлэлтийг шөнийн цагаар хийхэд анхаарах болно” гэлээ.
Ямартай ч саатал арилахад, иргэдийн урамшууллын мөнгө хэвийн байдалдаа орох нь ээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.