Эрдэнэт үйлдвэрт онцгой байдал тогтоохоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ явлаа

 

"Эрдэнэт үйлдвэр"-т зургаан сарын хугацаанд онцгой байдал тогтоох шийдвэр гарсныг дөнгөж сая ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдэгдсэн билээ

Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу энэ ажлыг хэрэгжүүлэхээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн яг одоо Орхон аймаг руу хөдөлж байна. Манай LIVETV.MN сайтын сурвалжлах баг хамт яваа бөгөөд Эрдэнэт үйлдвэрээс уг шийдвэр хэрэгжих үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэнэ. 

Онцгой байдал тогтооно гэдэг нь "Үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар доголдол үүсэхгүй. Санхүүтэй холбоотой материалуудыг татаж үзэх, шаардлагатай байгаа зарим шалгалтуудыг хийх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах" хэлбэр аж.

Тус үйлдвэрт онцгой байдал тогтоохдоо ҮАБЗ-ийн 2019 оны тавдугаар сарын 05-ны өдрийн 5 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийг үндэслэн хэрэгжүүлж байгаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцолсон.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.