З.Энхболд: Би 49 хувийн хувьчлалд огт оролцоогүй, Н.Золжаргал надад хамаагүй

 

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдыг УИХ-ын дарга байхдаа Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалд нөлөөлсөн гэж УИХ-ын зарим гишүүд хардаж буйгаа мэдэгдсэн. Харин тэрээр үүнд тайлбар өгсөн билээ.

 

З.Энхболд:

Би 49 хувийг хувийн компани авч болно. Гэхдээ УИХ-аар оруулаапд УИХ-ын гишүүдийн олонхи нь зөвшөөрвөл өгч болно гэдэг байр суурьтай байсан. Г Хэрэв тэр компанийг мэддэг байсан бол Засгийн газрын үүрэг. Харин хувиа зарахад “Ростех” гэдэг компанийн оронд ХХБ орох гэж байгаа бол  УИХ-аар оруулдаг, ийм л хуультай.

Таныг УИХ-ын дарга байхдаа тухайн үеийн Монгол банкны кахирал Н.Золжаргалыг санал болгож томилуулж байсан учраас Эрдэнэтийн асуудалтай холбоотйо гэж хардаад байна л даа?

Нэгдүгээрт, миний оролцоо байхгүй. Хоёрдугаарт, би Н.Золжаргал байтугай маш олон хүнийг санал болгож томилуулж байсан. Санал болгосон учраас холбоотой гэж үздэг нь туйлын хариуцлагагүй мэдэгдэл байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.