Цаашид ч зарим үйлдвэр дээр онцгой дэглэм тогтоож магадгүй

 

Эрдэнэтээс өөр үйлдвэр дээр онцгой дэглэм тогтоох уу?

З.Энхболд:

Улс орны эдийн засагт аюул учраад байгаа учир арга хэмжээ авч байна. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр дээр онцгой дэглэм тогтоохыг зөвлөөгүй. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6,1-т заасан Байгалийн баялаг ард түмний өмч, 6,2-т заасан төрийн өмчийг төр менежментийг нь авч явна гэсэн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авах гэсэн утгатай зөвлөмж гаргасан. Тэр зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд сүүлийн үед Засгийн газар эрчимтэй ажиллаж байна.

Эдийн засгийн аюулгүй байдал нэг улсаас хэт хараат болсон. Энд анхаарал хандуулах цаг болсон. Түүнээс Стандарт банкинд тэдэн төгрөгийн өртэй, 49 хувийг авсан, аваагүй гэсэн жижиг зүйлээр маргахаа боль. Гол нь бүх бараа, экспорт нэгхэн улс руу гараад байна. Үүнийг олон улс руу гаргадаг бол. Тэгэхийн тулд онцгой дэглэм тогтоох гэх мэт цогц арга хэмжээ авах, хуулиуд гаргахыг зөвлөсөн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.