Дөрөв дэх иргэний цогцсыг олжээ

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг аврагчид 03 дугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол 06-ны өдөр 12:55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргасан.


Харин өнөөдөр буюу 09-ны өдөр дөрөвдэх иргэний цогцсыг гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.