Индонези улсад үерийн улмаас 50 гаруй хүн амиа алдаад байна

 

Индонези улсын зүүн Папуа мужид үерийн улмаас багадаа 50 хүн амиа алдсан тухай эх сурвалжууд дамжууллаа. Мужийн нийслэл Жаяапура хотын ойролцоо Сентанид амралтын өдрүүдэд ширүүн бороо орж 60 орчим хүн гэмтэж шархдан холбогдох албаныхан эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Тус улсын байгалийн онцгой байдалтай тэмцэх газраас  үерийн усанд олон арван байшин барилга нурж, модод сугарч зам талбай сүйдсэнийг мэдээлжээ.

Үерийн уснаас гадна хөрсний гулсалт үүсч долоон хүн амиа алджээ. Доёо тосгонд хамгийн их хөрс гулссан ба уулнаас хайрга чулуу нурж барилга байшингийн дээрээс дарсан байна.

 

Indo flood

at least 42 dead in floods in indonesia s papua  official 2019 03 17

indonesia floods

000 1EQ5ME

 

Индонези улсад үер буух нь тун ховор үзэгдэл гэж эх сурвалжууд бичжээ. Нэн ялангуяа жилийн 10-4 дүгээр сарын хооронд борооны улирал байдаг ч төдийлөн үерлээд байдаггүй. Харин энэ онд хэд хэдэн газар үер бууж олон арван хүн амиа алдлаа. Мөн энэ сарын эхэнд Жава мужид их хэмжээний аадар асгарч оршин суугчдыг албадан нүүлгэн шилжүүлсэн байна.

 

20b08610 488d 11e9 b5dc 9921d5eb8a6d image hires 195532

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.