Иелийн их сургууль 1,2 сая ам.долларын авлига өгсөн оюутныг хөөжээ

 

Дэлхийн шилдэг их сургуулиудын наймдугаарт жагссан Иелийн их сургуульд авлига өгсөн оюутны зөвшөөрлийг цуцалж, суралцуулахаас татгалзсан тухай мэдээлжээ. Оюутны ар гэр сургуулийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагчид 1,2 сая ам.долларын хахууль өгсөн нь илэрсэн байна.

Иелийн их сургуулийн охидын хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч байсан Руди Мередит нь оюутны чадварыг хуурамчаар дүгнэж сургуульд элсэх зөвшөөрөл авч өгдөг байжээ. Сүүлийн үед Холливудын алдартай одууд, бизнес эрхлэгчид хүүхдүүдээ томоохон их сургуулиудад элсүүлэхдээ их хэмжээний авлига өгсөн хэрэг илэрч багагүй анхаарал татсан.

Тус их сургуулийн захиргаа элсэлтийг нь цуцалсан оюутны нэрийг олон нийтэд зарлаагүй байна. 1,2 сая ам.долларын хахуулийг хөөгдсөн оюутны гэр бүл Рик Сингертэй холбогдож 2017 онд дасгалжуулагчид өгсөн гэж үзжээ. Хэрэгт холбогдох шүүх хурал энэ долоо хоногт эхэлнэ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.