Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч ЖДҮХС-гаас хоёр удаа зээл авчээ

.

“Цаст согоот” ХХК нь ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын 95 дугаарт бичигдсэн байна. ингээд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар 500 сая төгрөгийн зээл 2017 оны наймдугаар сарын 03-нд авчээ. Мөн 2018 оны зургадугаар сарын 14-нд 800 сая төгрөгийн зээл авсан мэдээлэл бий. Ингээд ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын жагсаалтын 112-т бичигдсэн байгаа юм. Тэгэхээр ЖДҮХС-гаас хоёр жил дараалан нийт 1.1 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ерөнхий прокурорын түр орлох үүрэг хүлээсэн Б.Амгаланбаатар хамгийн сүүлд гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Цаст согоот” компанийг 100 хувь эзэмшдэг хэмээжээ.

ardchilal%20times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.