“Баянмонгол” чуулгын хөгжмийн зэмсгийг төр шинэчилж өгнө
Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга байгуулагдсны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа.
Тэгш ойг тохиолдуулан тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхээр болжээ.
Хөгжмийн зэмсэгт шаардагдах 250,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.