“Nissan”-ын Карлос Госныг дахин хорив

 

“Nissan” компанийг удирдаж байсан Карлос Госныг гурван сар хагасын турш саатуулсны эцэст батланд даалтад суллаад удаагүй. Тэгвэл Токио хотын шүүхийн шийдвэрээр Госныг дахин баривчилж хорихоор болжээ.  Уг баривчилгааг тэрээр харгис бүдүүлэг үйлдэл хэмээн зэмлэн буруушаасан байр сууриа илэрхийлжээ.

Токио хотын прокурорууд пүрэв гарагийн үүрээр Госны байрлаж байгаа газарт нэвтрэн Nissan компанийн хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан хэрэгт сэжиглэн баривчилж байгаагаа хэлжээ.

Батлан даалтад сулласан хүнийг эргэн баривчилж хорих нь Японд тийм ч нийтлэг үзэгдэл биш ажээ. Госн гэм буруугүй төдийгүй огт үндэслэлгүйгээр буруутгаж байна хэмээн мэдэгдсэн байна. Мөн “Nissan-д байгаа хэсэг бүлэг хүмүүс прокурорын байгууллагаар дамжуулж намайг чимээгүй болгохыг хүсч байна” гэж хэлжээ.

Госныг есөн сая ам.долларын батлан даалтад суллаад сарын хугацаа ч өнгөрөөгүй байгаа юм. Тэрээр дөнгөж өчигдөрхөн буюу дахин баривчлагдахаасаа нэг хоногийн өмнө

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.