Жолооч нарыг Сүхбаатарын талбай орчмоор зорчихгүй байхыг зөвлөж байна

Ардчилсан намаас 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал, цуглааныг зохион байгуулж байгаа билээ.

Уг эсэргүүцлийн жагсаал нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбайд болж буйтай холбоотойгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Залуучуудын гудамж буюу Сүхбаатарын талбай орчмын авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэдийг бусад замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Тээврийн цагдаагийн алба

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.