ШУУД: Д.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилохыг ХЗБХ дэмжлээ
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий прокуророор Д.Жаргалсайханыг томилох саналыг парламентэд хүргүүлсэн аж.
Д.Жаргалсайханыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн бол үдээс хойшхи Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Дөнгөж сая Д.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор ажиллахыг байнгын хорооны гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн шийдвэр гаргалаа.
Одоо УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Ерөнхий прокурорыг томилох эсэх асуудлыг авч хэлэлцэх аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.